Хүүхдүүддээ гараа угаахыг хэвшүүлэх нь ямар ач тустай вэ?
Цэцэрлэг, сургууль эхэлж, хүүхдүүд олноороо цуглан, тоглоом болон хичээлийн хэрэгслээ хамтран хэрэглэдэг үе эхэллээ. Энэ үед бохир гараар дамжин халдвар тархах эрсдэл нэмэгддэг тул багш, эцэг эхчүүд хүүхдүүдэд гараа тогтмол, зөв угаах дадлыг хэвшүүлэх нь чухал юм.
Хүүхдүүддээ гараа савандаж, 40–60 секундийн турш дараах дарааллаар угаахыг зааж өгөөрэй.
- Савангаа сайтар хөөсрүүлж, гарын алгаа хооронд нь үрж угаана.
- Гарын ар тал болон бугуйгаа сайтар угаана.
- Хурууны завсар бүрийг орхигдуулахгүй угаана.
- Хумсны завсарт бохирдол их хуримтлагддаг тул хумсаа алгандаа үрж, сайтар цэвэрлэнэ.
- Хамгийн сүүлд эрхий хуруугаа угаахаа мартуузай.
Үүний дараа гараа цэвэр усаар сайтар зайлж, цэвэр алчуур эсвэл салфеткаар хатаагаарай.
Бага насны хүүхэд шинэ дадлыг хурдан эзэмшдэг тул гараа зөв угаахыг багаас нь хэвшүүлэх нь насан туршдаа эрүүл мэндээ хамгаалах чухал дадал болно.
Танд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж бактерийн эсрэг савангаар тогтмол гараа угааж хэвшихийг зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
