Ундааны соруул долоож сахилгагүйтсэн Францын оюутан Сингапурын шоронд хоригдож магадгүй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сингапурт суралцдаг Францын оюутан жүржийн шүүс зардаг автомат машинаас авсан соруулаа долоогоод буцааж хийсэн үйлдлийнхээ төлөө шоронд хоригдож болзошгүй болжээ.

18 настай Дидье Гаспар Оуэн Максимиллен гэгч энэ залуу өөрийн энэ үйлдлийн дүрс бичлэгийг Инстаграм сүлжээнд нийтэлсэн юм байна.

Автомат машиныг эзэмшдэг iJooz компани уг хэргийн дараа тухайн машины бүх 500 соруулыг шинээр сольсноо мэдээлжээ. Бас үйлчилгээний ариутгал цэвэрлэгээтэй холбоотой дүрэм журмаа дахин нягтлахаар болсон гэнэ.

зураг
 

Сингапурын хууль сахиулагчид саяхан Максимилленыг олон нийтийн дунд үймээн самуун дэгдээсэн, танхайрсан гэсэн хоёр хэрэгт буруутгасан байна.

Хэрвээ шүүх түүний буруутайг тогтоовол хоёр хүртэл жил шоронд хоригдох, хэдэн мянган долларын торгууль төлөх шийтгэл хүлээх гэнэ.

Максимиллен гуравдугаар сарын 12-ны өдөр Сингапурын нэгэн худалдааны төвд өөрийн үйлдлийг дүрсжүүлээд “хот аюулгүй биш” гэсэн тайлбартай нийтэлж байжээ.

Түүний нийтэлсэн бичлэг олон хүний жигшил зэвүүцлийг төрүүлж, нэлээд бухимдуулсан юм. Максимиллен нь Эссек Бизнесийн сургуулийн Сингапур дахь салбарт сурдаг юм байна.

Тус сургуулийн хэвлэлийн төлөөлөгч болсон явдлын талаар мэдсэн, дотоод шалгалт явуулж эхэлснийг өмнө нь мэдээлж байв.

Максимиллений эцэг эх Сингапурт ирж, сургууль нь оюутнаа батлан даахаар ажиллаж эхэлсэн байна.

Түүний хэргийн шүүх хурал тавдугаар сарын 22-нд товлогджээ.

 

Эх сурвалж: BBC