ФОТО: Хууль зүй, дотоод хэргийн салбарын нээлттэй өдөрлөг гурван өдөр үргэлжилнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт,  тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор энэ сарын 27-ноос 29-нийг дуустал нээлттэй өдөрлөг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болсон бөгөөд салбарын сайд  болон, харьяа агентлаг байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид, иргэд олон нийт оролцов.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр болсон нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Салбарын эрх зүйн шинэтгэлийн бодлого, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа, эрх зүйн туслалцаа, улсын хил хамгаалал, цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гадаадын иргэн, иргэний харьяалал, цагаачлалын асуудал, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, архивын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг ажилд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч бодит амьдрал дээр тулгарч байгаа асуудал, бэрхшээл, иргэдийн санал шүүмжлэл нь ажлын чанар, хүртээмжийг сайжруулах чухал үндэс, суурь болдог тул энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалж байна" гэлээ.

Гурван өдөр үргэлжлэх өдөрлөгт иргэд олон нийтэд хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, чиглэл, мэдээлэл, зөвлөгөөг шуурхай өгөхөөс гадна иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, төрийн зарим үйлчилгээ, лавлагаа мэдээллээр ханган ажиллана. 

Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн яам нь хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах үе шат, үйл явцыг иргэд, олон нийтэд танилцуулж, захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэл, мөн хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олголттой холбоотой мэдээлэл, зөвлөгөөг газар дээр нь өгөх аж.

  • Цагдаагийн ерөнхий газраас “Танд тусалъя” зөвлөх цэгийн үйл ажиллагааг сурталчлан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон цахим халдлагад өртөхөөс сэргийлж, TWO-FACTOR үйлчилгээг үзүүлнэ. Мөн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах, гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэх “102 police” апликейшны талаар мэдээлэл авах боломжтой.
  • Хил хамгаалах байгууллага нь улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, гадаад улсад зорчих эрхийн лавлагааг цахимаар авах үйлчилгээг тус тус үзүүлнэ.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бүрэн тоноглосон “Явуулын оффис” ажиллуулж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, лавлагааг үнэ төлбөргүй гаргаж иргэдэд үйлчилнэ. Мөн суллагдсан болон хорих ял эдэлж байгаа эсэх лавлагаа, тодорхойлолт, ялын төрөл, хугацааны өмнө суллагдах хуулийн үндэслэл, шаардлага хангасан эсэх мэдээллийг иргэдэд хүргэж ажиллана. Өдөрлөгийн үеэр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, албадлагын арга хэмжээ болон зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээний талаар иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. 
  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас эд хөрөнгийн эрх шилжилт, барьцааны бүртгэл, хуулийн этгээд байгуулах болон өөрчлөлт бүртгэх, тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох зэрэг үйлчилгээг, мөн иргэний үнэмлэх, гадаад паспортын материал хүлээн авах, тоон гарын үсэг олгох, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа гаргах зэрэг үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэнэ.
  • Архивын ерөнхий газраас Монгол Улсын 1929, 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын лавлагаа болон архив, албан хэрэг хөтлөлт, мэргэжлийн сургалтын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлнэ.
  • Шүүх шинжилгээний байгууллагаас криминалистик, инженер-техник, байгалийн ухаан, шүүх анагаах ухаан, эдийн засгийн шинжилгээний чиглэлээр лаборатори, дэвшилтэт тоног төхөөрөмж, шинжилгээний аргачлалыг олон нийтэд танилцуулж, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломжийн талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
  • Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор бүх улсын хэлээр мэдээлэл өгөх боломжтой хиймэл оюунд суурилсан AI чатботыг үйлчилгээнд нэвтрүүллээ. Ингэснээр гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран 24 цагийн турш (24/7) өөрийн орны хэлээр хурдан шуурхай авах үйлчилгээг танилцуулна.
  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг өдөрлөгийн үеэр зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, биеийн бүтэц, найрлагын шинжилгээ, ясны нягтын шинжилгээ, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөө, нойрны эмгэг илрүүлэх асуумж, артерийн даралт, пульс хэмжих, витаминжуулалт зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Хууль зүйн үндэсний хүрээлэн эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legal info-г танилцуулах, тус сайтаар дамжуулан хуулийн төсөлд өөрийн саналыг өгөхтэй холбоотой заавар зөвлөмжийг өгөхөөс гадна Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Хууль дээдлэх ёс сэтгүүл, мөн улирал болон жил тутмын судалгааны ажлуудаас танилцах боломжтой.

Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, өмгөөллийн үйлчилгээ авах боломжийн талаар мэдээлэл хүргэж байв. Мөн иргэдэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Хуульч AI” хиймэл оюунд суурилсан хууль зүйн зөвлөгөөний гар утасны аппликэйшнийг танилцууллаа.

"Хуульч AI" хиймэл оюунд суурилсан уг аппликэйшнийг туршилтаар ашиглалтад оруулсан бөгөөд цаашид тогтмол хөгжүүлэх замаар иргэдэд илүү хүртээмжтэй болгохыг зорьж байгаа юм.

ФОТО 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг