“Kind сургууль нь Үндэсний хөтөлбөрийг чанар, стандартын дагуу суралцагчдад олгохын сацуу зүрх сэтгэлийн боловсрол, зан чанарт хандсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ”

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Kind school-ийн үүсгэн байгуулагчид болох Б.Анар, Б.Энхжаргал нартай ярилцлаа.

- Танай сургуулийн философи юу вэ?

- Бидний баримталж байгаа гол философи бол Сайхан сэтгэлтэй, хандлага төлөвшил сайтай бусдыг хайрлаж хүндэлдэг, суралцахуйд дуртай, аз жаргалтай сурагчдыг бэлтгэх юм. Тийм ч учраас сургуулийн маань хөтөлбөр, үйл ажиллагаа, багш нар маань хүүхдэд хайртай, арга зүйн хувьд шинэлэг, тоглоомын арга зүйд суурилсан байж хүүхэд болгонтой тулж ажиллах болно. Нэг ангийн дундаж хүүхдийн тоо 15н сурагч учраас хүүхэд бүртэй тулж ажиллана гэсэн бодлоготой байгаа.

- Яагаад Kind гэж нэрлэсэн бэ?

- “Kindness” буюу сайхан сэтгэл гэсэн үгнээс санаа авсан.

- Яагаад бага сургууль нээх болсон бэ?

- Бидний алсын хараа болбол “Монгол улсын үндэсний хөтөлбөрийг эрхэм зорилгоо болгон хэрэгжүүлж сайхан сэтгэлтэй, мэдлэг чадвартай, бүтээлч, хүнлэг Монгол иргэдийг бэлтгэнэ" гэсэн байгаа. Бид бахархалт үндэсний хөтөлбөрөөр дамжуулан уламжлалт соёл үндэсний хэв маяг, хэл, соёлоороо бахархдаг, байгальд хайртай Монгол иргэнийг бэлтгэхийг хүсэж байна. Бид хоёр сурагчдыг сууриас нь сайн бэлтгэе гэж бодсон. Хүүхдийн хөгжил, суралцах арга барил бага ангид нь сайн сууж чадвал цаашдаа өөрөө бие даан суралцах чадамжтай болдог.

- Kind сургуулийн сургалтын хөтөлбөр нь хүүхдийн хөгжилд юугаараа онцлог вэ?

- Kind сургууль нь Үндэсний хөтөлбөрийг чанар, стандартын дагуу суралцагчдад олгохын хажуугаар зүрх сэтгэлийн боловсрол, зан чанарт хандсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хүүхдийг цогц хөгжүүлнэ.

  • Kind буюу бидний хөгжүүлсэн хөтөлбөрт уншлагын цаг, амралтын цаг, зүрх сэтгэлийн боловсролын цаг, байгальд гарч гадаа тоглох цаг зэрэг багтсанаараа маш онцлог.
  • Бид зүрх сэтгэлийн боловсрол СИЙЛ (Social, Emotional Ethical Learning) хөтөлбөрийг бүх ангиуддаа хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх ба өдөр тутмын үйл ажиллагаа, багш нарын сургалтын арга барилд суулгана.
  • Англи хэлийг 1-р ангиас нь үзэх ба дэлхийн стандартад нийцсэн сургалтын материалуудтай  Oxford English хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Сурагчдын шинжлэх ухаанч, технологийн мэдлэгийг дэмжих үүднээс 1-р ангиас Мэдээлэл зүй, байгалийн ухааны хичээлүүд орох ба шимт боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж сурагчдын бүтээлч байдлыг дэмжинэ. Шимт боловсролын хөтөлбөрт бага ангийн сурагчдад зориулсан шинжлэх ухаанч хэрэглэгдэхүүнүүдийг ашигладгаараа онцлогтой.
  • Nature-based learning буюу байгальд хайртай, байгальтай харилцаж сурах, амьдран дасан зохицох чадваруудыг нэмэгдүүлэх Байгалийн цагийн хөтөлбөртэй
зураг
 

Элсэлтийн талаар

Манай сургууль 2026-2027 оны хичээлийн жилд зөвхөн 1-3-р ангийн сурагчдыг элсүүлнэ. Та бүхэн манай Kind School Mongolia facebook хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай.

Kind School-тэй холбогдох:

Утасны дугаар: 88982601 88982658
Facebook: Kind School Mongolia
Instagram: @kind.school.mongolia
E-mail: info.kindschool@gmail.com
Байршил: ХУД 17-р хороо Хан хиллс хотхон 523

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.