Ядуурлын түвшин өндөр 10 аймагт математикийн суурь чадвар эзэмшээгүй хүүхдийн эзлэх хувь өндөр байна
Боловсролын яамнаас “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг энэ сарын 22-ны өдөр Засгийн газраар батлуулаад байгаа юм байна. Уг арга хэмжээний хүрээнд хийгдэх долоон гол шинэчлэлийг Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн танилцуулснаас хүргэж байна.
Уг бодлогын хүрээнд сургалтын хөтөлбөрт хүүхдийг бие, сэтгэл, оюуны тамиртай болгох шинэчлэлийг хийх аж.
Цээжлүүлдэг биш хөгжүүлдэг хөтөлбөрийн шинэчлэлийг хийж, хүүхдийг шалгалтад биш амьдралд бэлддэг тогтолцоог бий болгоно гэв. ЕБС-д сурч буй нийт сурагчдын 3% нь л олимпиадад бэлтгэгдэж байна. Үлдсэн 97% нь хоцрогдолтой байгаа тул массын боловсролын чанарыг дээшлүүлэх аж.
Тухайлбал дунд ангид сурсан хүүхдийн 50% нь уншаад ойлгох, математикийн хоцрогдолтой байна.
Ядуурлын түвшин өндөр 10 аймагт математикийн суурь чадвар эзэмшээгүй хүүхдийн эзлэх хувь өндөр байгааг доорх зураглалаас харж болно.
PISA 2022 оны олон улсын үнэлгээгээр суманд сурч байгаа хүүхэд нийслэлийн хүүхдээс математикийн хичээлээр 2.5 жилийн хоцрогдолтой байна. Аймагт сурч байгаа хүүхдээс 1 жилийн хоцрогдолтой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
