Б.Даваабаяр: Ногоон нуур орчмыг магадлалын дүгнэлт гарсны дараа тохижуулж эхэлнэ
Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж, нийт 85 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 69 нэгж талбарыг чөлөөлжээ.
Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Энэ онд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд олноор байгуулахаар төлөвлөж байгаа. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах Ногоон нуур орчмын 5.5 га газарт томоохон тохижилтын ажлыг эхлүүлэх гэж байна. Нийт 85 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Зураг төслийн ажил бүрэн дууссан бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлт гарсны дараа тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Харин Гандан орчмын тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Эдгээр томоохон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
