Inspiring Asia 2026: Монгол уран бүтээлчдэд зориулсан нийт ₮100 саяын шагналын сантай Үндэсний шалгаруулалт эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Кино урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг уриалдаг "Inspiring Asia" бичил кино наадам 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадам “Community Empowerment” (Нэгдье, Бэхэжье, Хөгжье) сэдвийн дор Азийн найман бүс нутагт зэрэг өрнөж байгаа бөгөөд Монгол Улсад анх удаа үндэсний шалгаруулалтыг зарлалаа.

Нийт 100 сая төгрөгийн шагналын сантай үндэсний шалгаруулалт

Монголын уран бүтээлчид, оюутан залуус, ТББ болон нийгмийн идэвхтнүүдийг дэмжих зорилгоор энэ жилийн үндэсний шалгаруулалт нийт 100 сая төгрөгийн шагналын сантай байна. Оролцогчид өөрсдийн бүтээлийг 2026 оны 7-р сарын 6-ны өдрийн дотор ирүүлэх боломжтой бөгөөд үндэсний хэмжээнд шалгарсан бүтээлүүд олон улсын тавцанд өрсөлдөх эрхээ авна.

Үндэсний шалгаруулалтад дараах төрлөөр шилдгийг шалгаруулна.

  • Шилдэг төсөл: 40 сая төгрөг
  • Шилдэг бичил кино: 20 сая төгрөг
  • Шилдэг AI кино: 5 сая төгрөг

Наадмыг Монгол Улсад зохион байгуулахад Лоринэт сан бүс нутгийн албан ёсны хамтрагчаар ажиллаж, Голомт сан дэмжиж байна. Мөн олон улсын түвшинд Азийн бүсийн олон байгууллагууд платформ түншээр нэгдэж, уран бүтээлчдийн дуу хоолойг олон улсад хүргэхэд дэмжлэг үзүүлж байна.

Наадмын онцлох сэдэв: “Community Empowerment”

Энэ жилийн наадмын гол зорилго нь хүмүүс өөрсдийн гэрэлт ирээдүйг хамтын хүчээр хэрхэн бүтээж буйг харуулах юм. Бүтээл 3-6 минутын урттай байх бөгөөд нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын шийдлийг эрэлхийлэх санааг агуулсан байх ёстой.

Та бүхэн бүтээлээ илгээх, наадмын журам, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл доорх албан ёсны вэбсайтаар зочилно уу.

  • Вэбсайт: inspiringasia.org/2026-mongolia
  • Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 7-р сарын 6-ны өдөр

Кино урлагаар дамжуулан нийгмийн эерэг өөрчлөлтийг хамтдаа бүтээхийг урьж байна.

“Inspiring Asia” – Нэгдье, Бэхэжье, Хөгжье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.