Энэ сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ
Энэ сарын 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орж, 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 07-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2
- 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 05 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
Салхи:
- Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
- 28, 30-нд Алтайн салбар уулсаар,
- 29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан,
- Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус,
- бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.
- 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 30-нд бага зэрэг сэрүүснэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
