"Багшийн дутагдалтай сургуульд очиж ажилласан залуусыг цэргийн алба хааснаар дүйцүүлэн тооцуулъя"

П.Сайнжаргал, IKON.MN
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье" боловсролын шинэчлэлийн замын зураглалыг танилцуулах уулзалтыг Галерей Улаанбаатарт өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр "Эрдэмт багш нараа эх орон дуудаж байна аян"-ыг өрнүүлэх талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлсэн юм. 

Мөн "Багшийн дутагдалтай сургуульд очиж ажилласан залуусыг цэргийн алба хааснаар дүйцүүлэн тооцуулъя. Үүнийг Батлан хамгаалахын сайдтай ярилцаж байгаа. Энэ бол хамгийн түрүүнд хийж болох ажил юм билээ" гэв. 

"Монгол хүүхэд, залуусыг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье" арга хэмжээний хүрээнд хийх ажлуудыг танилцуулахдаа: 

“БАГШИЙГ АЖЛЫН АЧААЛЛААС ЧӨЛӨӨЛЬЕ”

  • ...багшийн дутагдлыг нөхөх
  • Төрийн зардлаар суралцсан ч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарын зардлыг нөхөн төлүүлэх...
  • “Эрдэмт багш нараа Эх орон нь дуудаж байна” аян өрнүүлэх..
  • Багшийн дутагдалтай сургуульд очиж ажилласан залуучуудыг цэргийн алба хааснаар дүйцүүлэх...
  • ТӨГСӨХ ангийн оюутнуудыг ажлын байран дээр ажиллуулан төгсгөх...
  • Багш бус мэргэжлээр төгссөн болон төгсөх оюутнуудад зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх...
  • Teach Mongolia хөтөлбөрийг өргөжүүлэх… зэрэг ажил багтжээ.