Л.Энх-Амгалан: БЗС-гаас авсан зээлээ төлөхгүй байгаа нөхдийг хөдөө багшаар явуулна
"Мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье" боловсролын шинэчлэлийн замын зураглалыг танилцуулах уулзалтыг Галерей Улаанбаатарт өнөөдөр зохион байгууллаа.
Мөн тэрбээр "Баруунд боловсрол эзэмшсэн залуус хөдөө орон нутагт очиж багшилж байгаа. Одоо БЗС-аас зээл авч сураад зээлээ төлөхгүй байгаа нөхдийг хөдөө орон нутагт багшаар явуулъя. Хөдөө очиж ажиллаад зээлээ төл.
Орон нутагт ажилласнаар нь төлбөрийг нөхөн тооцох арга хэмжээг авч хэрэгжүүлье" гэлээ.
Багшийн дутагдлын талаар "Багшийн дутагдлыг нөхөх ажлуудыг онцолж хийнэ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2,742 багшийн дутагдал байгаа.
ЭЕШ-даа өндөр оноо авсан хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даадаг. Өнгөрсөн хугацаанд 5,000 орчим багшийг ингэж бэлдсэн юм билээ. Гэхдээ эдгээр багшийн 50 хувь нь өнөөдөр салбартаа байхгүй байна. Энэ багш нараа олж авчирна. Тэд буцаж ирэхгүй бол төрөөс гаргасан зардлыг нь төлүүлнэ" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
