"Багш бэлтгэх 45 хоногийн курсийг 100 хоног болгоно"
Багш бус мэргэжлээр төгссөн болон төгсөх ангийн оюутнуудад зориулсан 45 хоногийн курсийн хугацааг сунгах талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Боловсролын сайдын 2024 оны есдүгээр сарын 02-ны өдрийн А/64 тоот тушаалаар багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалт батлагдсан байдаг.
"Гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой.
- Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн;
- Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд хамрагдах боломжтой" гэдгийг Боловсролын сайд холбогдох журамдаа дурдсан байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
