Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Mercedes Benz New York fashion week”-т Катя Зол оролцоно

Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 22
Өдрийн шуудан
Зураг зураг
Дизайнер Г.Золцэцэг

Олон улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “Mercedes Benz New York fashion week” загварын долоо хоногийн арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн дизайнер Г.Золцэцэг буюу Катя Зол оролцохоор болжээ.

Тус наадам хоёрдугаар сарын 6-13-нд Ныо-Йорк хотноо болох юм. Нью-Йорк хотыг зорих багт 20 гаруй хүн багтаж байгаа бөгөөд “Kero entertainment”, дизайнер Г.Золцэцэг, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон “Матрикс” салон “UBS” телевизийнхэн энэхүү багт багтжээ.

Дизайнер Катя Зол тус наадмаар үндэсний загварыг илтгэсэн коллекцуудаа танилцуулах юм байна. Мөн түүний коллекц нь ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагийн хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр урласан байх гэнэ.

Зураг