Уншиж байна ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Грийн групп нь Монгол Улсын үндэсний стратегийн хүнсний үйлдвэр” хэмээн онцоллоо

СУРТАЛЧИЛГАА
23 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

MNМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Грийн группийн Талын Монгол үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

👩‍🏫Үндэсний брэнд бүтээгч Грийн групп нь тус хөтөлбөрийн хүрээнд олгогдсон санхүүжилтээр Талын Монгол экспортын үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоногт 100 тн хүртэл нэмэгдүүлээд байна.

✅Бүрэн роботжсон технологи бүхий хоногт 100 тн хүчин чадалтай “Талын Монгол” экспортын үйлдвэр нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, робот нягтлан бодох системийг нэвтрүүлснээр төлбөр тооцооны давхардал, алдаа зөрчлийг арилган, санхүүгийн бүртгэл, тайланг илүү эмх цэгцтэй, үнэн зөв, шуурхай байдлаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлжээ.

MNМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Хүнс бол хүний анхдагч хэрэгцээ. Хүнсний аюулгүй байдал бол Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолтой шууд холбоотой. Эх орныхоо хүнсний аюулгүй байдалд хувь нэмрээ оруулан ажиллаж буй та бүхнээрээ бахархаж байна. Грийн групп бол Монгол Улсын үндэсний стратегийн хүнсний үйлдвэр юм” хэмээн онцоллоо.

зураг
 

👍Талын Монгол брэнд нь БНХАУ, ОХУ, Турк, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг улсуудад амжилттай экспорт хийж, олон улсын зах зээлд тогтвортой байр сууриа бүрдүүлж эхлээд байна.

✅Уулзалтын үеэр Грийн группийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл “Бид 20 гаруй жилийн турш бизнес эрхэлж, экспортын чиглэлээр тууштай ажилласан ч олон хүндрэл тулгарсаар ирсэн. Харин үйлдвэрлэгч, экспортлогч улс болоход чиглэсэн төрийн оновчтой бодлого, стратеги хэрэгжсэнээр сүүлийн хоёр жилд бодит амжилт гаргалаа. Үр дүнд нь бид дэлхийн зах зээлд харилцан ашигтай хамтын ажиллагааны орчин бүрдэж, Монгол Улс экспортлогч, үйлдвэрлэгч улс гэсэн байр сууринаас эн тэнцүү харилцаа өрнүүлэх боломж бүрдсэнд баяртай байна хэмээн онцоллоо.

✅Мөн үйлдвэрлэгч, экспортлогч улс болохын төлөө төрийн бодлого хэрэгжиж байгаа нь үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болж байгааг уулзалтын үеэр Грийн групп удирдлагууд хэлсэн юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.