Уншиж байна ...

ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах санхүүжилтийн гэрээ байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын иргэний нисэхийн салбарын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой цогц төслийн санхүүжилтийг зохион байгуулах хүрээнд ХХБ Бүгд Найрамдах Франц Улсын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance‑тай хамтран ажиллаж, холбогдох санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

зураг
 

Энэхүү санхүүжилт нь ХХБ‑аас 2025 оны 7 дугаар сард Bpifrance‑тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй анхны санхүүжилт юм. Төсөл нь Улаанбаатар болон Сайншанд хотуудад байгуулагдах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн цогц шийдлийг Thales группийн технологийн шийдлээр хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Санхүүжилтийн гэрээг ХХБ-г төлөөлөн Гүйцэтгэх захирал О.Орхон, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК‑ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганболд, Bpifrance банкны Экспортын зээл хариуцсан санхүүгийн захирал Hugues Latourette, Thales группийн Дэд ерөнхийлөгч Youzec Kurp нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

зураг
 

ХХБ нь Монгол Улсын тэргүүлэгч банкны хувьд 300 орчим гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажилласаар байна.

Тогтвортой Хөгжилд Хамтдаа

Худалдаа Хөгжлийн Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.