АНУ-ын Аляска мужид энэ сарын 16-наас эхэлсэн мөсөн сийлбэрийн "Ice Alaska 2026 - World Ice Art Championship" тэмцээнд Монголын багийн урласан "Everything is Waking Up" гэх бүтээл хоёрдугаар байранд оржээ.
Монголын багийг туршлагатай уран сийлбэрчин Ц.Батмөнх ахалсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Х.Алтанхүү, Д.Энхбат, Д.Мөнхтуул нар багтсан юм.
Нийт 11 баг оролцсон тус сийлбэрийн тэмцээнд Филиппиний баг "The Pact of Silk & Starlight" бүтээлээрээ тэргүүн байр эзэлсэн байна. Гуравдугаарт АНУ-ын баг бичигджээ.
2021 оноос хойш жил бүр зохион байгуулж буй тус тэмцээний нийт шагналын сан нь 46,000 ам.доллар. Гурван төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд багийн төрлөөр тэргүүлсэн филиппинчүүд 14,000 ам.долларын урамшуулал авсан бол дэд байранд орсон Монголын баг 7,200 ам.доллар "халаасалжээ".
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!