Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд бичлэг байсан бол аль эрт гаргаад, тэр 15 давхарт жинхэнэ бүжиглэж байна биз дээ

Н.Эрхбаяр, iKon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. 

Бүлгийн хурал зохион байгуулагдах танхимын үүдэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сүүлийн үед өөртэй нь холбоотой яригдаад буй асуудлаар тайлбар өглөө. 

Учир нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүнийг "Бодь интернэшнл" ХК-ийн захирлаас нийтдээ 1.3 сая ам.доллар авсан гэх 894 хуудас материал бүхий баримтыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т өгч, шалгуулахаар хандсан юм. Мөн түүнчлэн Ардчилсан Намын гишүүд Б.Энхбаярыг ажлаа өгч шалгуулах ёстой хэмээн өчигдөр мэдэгдэл хийсэн. 

Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Баахан үлгэр зохиолоо. Эрүүгийн хуульд заасан гүтгэх гэмт хэргийг түдгэлзсэнийг далимдуулж зохиолтойгоор явуулж байна. АТГ-т өгсөн, аймар сүр дуулиантай, зузаан хавтастай, хоёр цагийн бичлэгтэй гээд кино кино. Би өчигдөр бүлгийн хаалттай хуралдаан дээр тэр хүнд ямар ч бичлэг байхгүй гэж хэлсэн. 

Л.Оюун-Эрдэнэд бичлэг байсан бол аль эрт гаргаад, тэр 15 давхарт жинхэнэ бүжиглэж байна биз дээ. Энэ бол кино, үлгэр байхгүй юу" хэмээн байр сууриа илэрхийллээ.