Б.Оюун-Эрдэнэ байт харвааны Азийн цомын ганцаарчилсан төрөлд түрүүллээ
Тайландын Бангкок хотноо энэ сарын 28-ныг дуустал үргэлжилж буй чансаа тогтоох Азийн цомын тэмцээний рекурв харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ түрүүлэв.
Өдгөө 18 настай Б.Оюун-Эрдэнэ рекурв дэлхийн чансааны 517-д эрэмбэтэй.
Чансаа тогтоох урьдчилсан харваанд 643 оноо авснаар зургаадугаарт бичигдсэн тэрбээр эхний тойрогт хийлээд Хятадын Тайпэйгийн Чун Чиа Чаныг 6:0, Тайландын Чуняпхак Канжанаг 6:4, шөвгийн наймд Малайзын Ку Нуриныг 6:2, хагас шигшээд БНХАУ-ын Шин Лиүг 6:2, алтан медалийн төлөө залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн Ридхиг 6:2-оор ялав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

