Пипл ин Нийд Олон улсын төрийн бус байгууллага (ПИН ОУТББ) Европын Холбооны санхүүжилттэй “Хос шилжилт – Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим ирээдүйг түүчээлэх нь” (цаашид “Хос шилжилт” гэх) төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь ИНБ-уудын бодлогын түвшний оролцоо, байгууллагын тогтолцоо, нөөц, цахим чадвар, дадлыг бэхжүүлж, Монгол Улсад иргэний нийгмийн таатай орчныг бүрдүүлэх, ялангуяа байгаль орчин/уур амьсгал, цахим шилжилт, эдгээрт залуучуудын манлайллыг ханган ажилладаг ИНБ-уудыг засаглал, хөгжлийн салбарт идэвхтэй, бие даасан оролцогч болоход дэмжлэг үзүүлэхэд оршино.
Төслийн хүрээнд ПИН ОУТББ нь байгууллагын чадавхыг бэхжүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, 25-30 ИНБ болон 3 ИНБ-ын сүлжээнд хэрэгцээнд суурилсан дэмжлэг үзүүлнэ. Хөтөлбөрийн зорилтот бүлэгт байгаль орчин/уур амьсгал, залуучуудын манлайлалд чиглэсэн ИНБ болон ИНБ-ын сүлжээ багтана.
Энэхүү чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн цуврал сургалтууд нь Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт танхимаар зохион байгуулагдах бөгөөд бататгах сургалтууд цахим хэлбэрээр явагдана.
|
Үйл ажиллагаа |
Зорилтот оролцогч |
Байршил |
Хугацаа |
|---|---|---|---|
|
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ИНБ-уудад сургалт зохион байгуулах |
Улаанбаатар хотын ИНБ-ууд |
Улаанбаатар |
2026 оны 4 сар |
|
Даланзадгад, Өмнөговь аймагт сургалт зохион байгуулах* |
Өмнөговь болон Дундговь аймгийн ИНБ-ууд |
Даланзадгад, Өмнөговь аймаг |
2026 оны 5/6 сар |
Тэмдэглэл: Өмнөговь болон Дундговь аймгийн ИНБ-уудад зориулсан сургалтыг нэгдсэн байдлаар Даланзадгад хотод зохион байгуулна.
Байгууллагын чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ПИН ОУТББ нь туршлагатай чиглүүлэгч нарыг сургалтын дизайн болон арга зүйг тусгасан ажлын санал ирүүлэхийг урьж байна.
ПИН нь хөтөлбөрт оролцогч ИНБ-уудын хэрэгцээг тодорхойлох суурь судалгааг хийж гүйцэтгэх бөгөөд сонгогдсон чиглүүлэгч нар уг судалгааны үр дүн болон ИНБ-уудын хөтөлбөрт оролцох өргөдөлд үндэслэн сургалтын дизайныг нарийвчлан боловсруулж, оновчтой болгох үүрэгтэй.
Сургалтыг зохион байгуулахдаа оролцогч ИНБ-уудыг байгууллагын чадавх, хэрэгцээ болон байршлаас нь хамааран гурван бүлэгт хуваана:
Чиглүүлэгчид бүлэг тус бүрийн онцлогийг харгалзан, тэдний (ИНБ-уудын) хэрэгцээнд нийцсэн сургалтын материалууд болон арга зүйг боловсруулах шаардлагатай.
Өргөдөл гаргагч нь гурав (3) хүртэлх сэдэвчилсэн сургалтын хүрээнд өргөдөл гаргах боломжтой бөгөөд сэдэвчилсэн сургалт (Хүснэгт 1) тус бүрээр (үнийн) санал ирүүлэх шаардлагатай.
Хүснэгт 1. Чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн сэдэвчилсэн чиглэлүүд болон сэдэв тус бүрт хуваарилсан хугацаа
|
№ |
Сэдэв |
Тайлбар |
Нэмэлт мэдээлэл |
Цагийн хуваарилалт |
|||||
|
Сургалтын материал боловсруулах* |
Танхимын сургалт зохион байгуулах |
Цахим бататгах (менторшип) сургалт зохион байгуулах |
Координац ба гэрээ байгуулах |
Сургалтын тайлан боловсруулах |
Нийт зарцуулах хүн өдрийн тоо |
||||
|
1 |
Төслийн удирдлага ба стратеги төлөвлөлт (хагас өдрийн сургалт) |
ИНБ-уудад тодорхой, хэрэгжихүйц стратеги боловсруулах, төслийг удирдах, үр дүнг хэмжих болон хяналт үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх. |
1. Арга зүй: Оролцогч ИНБ-уудыг хэрэгцээ тодорхойлох суурь үнэлгээ болон байгууллагын чадавхад үндэслэн бүлгүүдэд хуваарилна. 2. Зохион байгуулалт: Чиглүүлэгч нар тусгайлан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг бэлтгэж, сургалтыг зохион байгуулна. Нэг бүлэг нь орон нутгийн ИНБ-уудаас, хоёр бүлэг нь Улаанбаатар хотын ИНБ-уудаас бүрдэнэ. |
2 |
1.5 |
0.5 |
0.5 |
1.5 |
6 |
|
2 |
Санхүүгийн удирдлага, төсөвлөлт ба ил тод тайлагнал (бүтэн өдрийн сургалт) |
Төсөв боловсруулах, төсвийн хяналт, хандивлагчийн шаардлагад нийцсэн ойлгомжтой санхүүгийн тайлан боловсруулах ур чадварыг бэхжүүлэх. |
2.5 |
3 |
0.5 |
0.5 |
1.5 |
8 |
|
|
3 |
Оролцогч талуудын хариуцлага ба олон нийтийн оролцоо (хагас өдрийн сургалт) |
Итгэлцэл бий болгох, үр шим хүртэгчдийг шийдвэр гаргалтад оролцуулах, нөлөөг донор байгууллага болон олон нийтэд хүргэх практик арга барилуудыг танилцуулах. |
2 |
1.5 |
0.5 |
0.5 |
1.5 |
6 |
|
|
4 |
Стратегийн харилцаа ба нөлөөллийн үйл ажиллагаа (хагас өдрийн сургалт) |
ИНБ-уудын мэдээллийг оновчтой, нөлөө бүхий байдлаар хүргэх, сошиал медиа сувгаа мэргэжлийн түвшинд удирдах, мөн бодлогын нөлөөллийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх. |
2 |
1.5 |
0.5 |
0.5 |
1.5 |
6 |
|
|
5 |
Санхүүжилт босголт ба донорын зураглал (хагас өдрийн сургалт) |
ИНБ-уудыг Монгол Улсад хамааралтай институцийн болон хувийн хэвшлийн санхүүжүүлэгч донор байгууллагуудыг тодорхойлох, санхүүжилтийн боломжуудын талаар мэдээлэлтэй байх арга зүй, ур чадварыг бэхжүүлэх. |
2 |
1.5 |
0.5 |
0.5 |
1.5 |
6 |
|
|
6 |
Төслийн санал боловсруулалт (бүтэн өдрийн сургалт) |
ИНБ-уудыг чанартай, өрсөлдөхүйц төслийн санал боловсруулж, амжилттай санхүүжилт татах мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх. |
2.5 |
3 |
0.5 |
0.5 |
1.5 |
8 |
|
Тэмдэглэл: ПИН нь оролцогчдын суралцах хэрэгцээг тодорхойлох, сургалтын дизайн, төлөвлөгөөг нарийвчлан боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор чиглүүлэгчдийг төслийн нээлтийн арга хэмжээнд урьж оролцуулна.Чиглүүлэгчид ПИН-ийн гүйцэтгэсэн суурь судалгаанаас гадна оролцогч ИНБ-уудын өргөдөлтэй танилцан, шаардлагатай тохиолдолд сургалт нь оролцогчдын хэрэгцээ шаардлагад нийцэж буй эсэхийг баталгаажуулах хялбар оношилгоо/үнэлгээг хийж гүйцэтгэнэ.
Сургалтыг төлөвлөх болон сургалтын хөтөлбөр боловсруулахдаа дараах шаардлагуудыг харгалзан үзнэ үү:
Сонгогдсон чиглүүлэгч (нар) дараах үүргийг хүлээнэ:
Сонгон шалгаруулалтыг дараах үнэлгээний шалгуур үзүүлэлтийн дагуу явуулна.
Саналын хүчинтэй байх хугацаа нь санал хүлээн авах эцсийн өдрөөс хойш 60 хоногоос багагүй байна. Зөвхөн бичгээр татгалзсан тохиолдолд хүчинтэй хугацаанаас өмнө саналыг буцааж болно.
Үнийн саналаа доор бичсэний дагуу илгээнэ үү. Үүнд:
Үнийн саналд дараах баримт бичгүүдийг багтаасан байна:
Үнийн санал болон шаардлагатай бүх баримт бичгүүдийг (зураасаар тодруулсны дагуу) бүрэн гүйцэд бөглөж, ирүүлэх шаардлагатай:
Гэрээ Байгуулах Нөхцөл болон Татварын Зохицуулалт
Ажил гүйцэтгэх гэрээг албан байгууллагаар эсвэл хувь зөвлөхөөр байгуулах боломжтой.
Дээр дурдсан ажлын цар хүрээг харгалзан, өргөдөл гаргагчид үнийн саналаа Монгол хэлээр, төгрөгөөр (MNT) илэрхийлж, PDF форматаар 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн дотор procurement.mongolia@peopleinneed.net хаягаар ирүүлнэ үү. Хэрэв нэгээс дээш сэдэвчилсэн сургалтын хүрээнд үнийн санал илгээх бол тус бүрээр илгээнэ үү.
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл +976 70111501 утсаар холбогдоно уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!