"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны тайлангаа өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр ногдол ашгийн талаар мэдээлэл өгөв.
Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "Компанийн тухай хуулиар санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор Төлөөлөн Удирдах Зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэхийг шийддэг. Хурлаар 2025 оны ашгаас нэгж хувьцаанд 65.55 төгрөг олгохоор шийдвэр гарсан.
"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөг хүртэл 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргаж байсан бөгөөд 2.6 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд тараасан байдаг" гэлээ.
1,072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгоно гэж компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлээд буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!