Италийн Милан хотод дэлхийн загварын өнгийг тодорхойлдог "Milano Fashion Week" болж буй. Энэ сарын 24-нөөс гуравдугаар сарын 2-ныг дуустал үргэлжлэх загварын долоо хоногоор 52 хувцас загварын уран бүтээлчдийн шоу тавигдахаар товлогдсон.
Италийн тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэгч "Etro"-гийн загварыг 2022 оноос хойш хариуцаж буй Марко де Винченцо болон OTB группийн мэдэлд байдаг "Diesel"-ийн бельги загвар зохион бүтээгч Гленн Мартенс нар шинэ загваруудаа толилуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!