Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг Рашаат багийн “Цагаан хонхор” гэдэг газар хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17:30 цагт автомашинтай иргэд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын албанд хоёрдугаар сарын 25-ны өдрийн 01:30 цагт бүртгэгджээ.
Энэ дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 25-ны 12:50 цагт “Land Cruiser Prado-150” загварын автомашинтай иргэн Х /34 настай, эрэгтэй/, М /32 настай эмэгтэй/, “Land Cruiser-200” загварын суудлын автомашинтай иргэн Х/37 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар нь тус багийн “Хоргой” гэдэг газар малаа хоргоож байхад эсэн мэнд олсон.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!