Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос гуравдугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөсөн барилдааны хуваарийг танилцууллаа.
Сонирхуулахад энэ сарын 27-ны Баасан гарагт буюу маргааш Баянхонгор аймгийн золголтод зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-д болно. Мөн 28-ны Бямба гарагт Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаан зохиогдох аж.
Тэгвэл залгуулаад гуравдугаар сарын 1-ний Ням гарагт "Эх орончдын өдөрт" зориулсан 256 бөхийн барилдаан болох гэж байна.
- 01-ний Ням гарагт: 13:00 цагаас "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
- 07-ний Бямба гарагт: 13:00 цагаас "Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-аас зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
- 13-ний Баасан гарагт: 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
- 14-ний Бямба гарагт: 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
- 15-ний Ням: 13:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
- 21-ний Бямба гарагт: 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
- 22-ний Ням гарагт: 11:00 цагаасМобиком корпорацийн 30 жилийн ойн нэрэмжит барилдаан,
- 28-ний Бямба гарагт: 14:30 Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн сүүлийн хагас/,
- 29-ний Ням гарагт: 14:30 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн эхний хагас/
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!