Уншиж байна ...

“Khan Falcons” баг улирлыг ялалтаар өндөрлүүлж, плей-оффын шатанд өрсөлдөхөд бэлэн боллоо

ikon.mn
1 цаг 20 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025–2026 оны улирлын сүүлийн тоглолтууд өчигдөр “M Bank Arena”-д болж өндөрлөлөө. Плей-оффын байрлалаа шийдэх чухал ач холбогдолтой энэхүү тоглолтод “Khan Falcons” баг өнгөрсөн улирлын аварга “Хасын хүлгүүд”-тэй хүч үзэж, 79:65 харьцаатайгаар хожин улирлын 12 дахь ялалтаа байгууллаа.

 “Khan Falcons” баг ийнхүү хүснэгтийн 6-р байрт бичигдсэнээр 2025–2026 оны улирлыг амжилттай өндөрлүүлж, энэ сарын 28-нд эхлэх плей-оффын эхний шатанд “BCH Knights”-тай өрсөлдөхөөр боллоо. Шинэ нэр, шинэ эрч хүчтэйгээр плей-оффын шатанд оролцох гэж буй “Khan Falcons”-ын цаашдын тоглолтууд спорт сонирхогчдын анхаарлын төвд байх нь дамжиггүй.

зураг
 

ХААН Банк болон “GOBI Cashmere” брэнд баруун бүсийн бахархал болсон “Ховд шонхрууд” (Khovd Falcons) багийг хамтран ивээн тэтгэж, спортын хөгжил, залуу үеийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна. Ингэснээр тус баг Үндэсний дээд лигийн талбайд “Khan Falcons” (ХААН шонхрууд) хэмээх шинэ нэр, шинэ амбицтайгаар тоглож буй билээ.

зураг
 
зураг
 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.