Уншиж байна ...

Нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны нэг, гал түймрийн 39 дуудлага бүртгэгдсэн байна

Д.Янжиндулам, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны нэг, гал түймрийн 39 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ингэснээр гал түймрийн дуудлага өмнөх долоо хоногоосоо бага зэрэг буурсан байна.

Алба хаагчид нэг иргэний аюулгүй байдлыг хангаж, 2.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүйг зөвлөсөн бол гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг НОБГ-аас онцгойлон анхаарууллаа.