SENGUR брэнд 10 жилийнхээ дараах шинэчлэлийг илэрхийлсэн брэнд имиж, шинэ савлагаатай бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг танилцууллаа. Энэхүү бүтээл нь visual effect ашиглан брэндийн ирээдүйн өнгө төрх, орчин үеийн залуусын шинэ сэтгэлгээ, сонголтыг илэрхийлсэн цогц концепц дээр бүтээгдсэн юм.
Уг реклам нь дэлхийн сурталчилгааны салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татдаг, олон улсын нэр хүндтэй платформ болох AdsoftheWorld.com-д байршсанаар SENGUR-ийн шинэчлэл нь дотоодын хэмжээнд бус, олон улсын креатив орон зайд үнэлэгдэж буйг харуулж байна.
Ads of the World нь дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг сурталчилгаа, брэндийн кейсүүдийг нэгтгэдэг платформ бөгөөд энд байрших нь тухайн бүтээлийн креатив чанар, стратегийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрснийг илтгэдэг.
Мөн энэхүү реклам нь олон улсын креатив шагнал болох Shark Awards-д оролцохоор шалгараад байна. Shark Awards нь шинэлэг санаа, зоригтой илэрхийлэл, технологийн шийдлээрээ ялгарсан бүтээлүүдийг онцолдгоороо танигдсан бөгөөд SENGUR-ийн энэхүү бүтээл нь орчин үеийн креатив стандарттай нийцэж байгааг илтгэнэ.
SENGUR-ийн 10 жилийн дараах энэхүү шинэчлэл нь өнгөрснөө хадгалсан атлаа ирээдүй рүү чиглэсэн, илүү цэгцтэй, орчин үеийн дүр төрхийг бүрдүүлж, залуусын шинэ сонголт болж буйг харуулж байна. Энэ бол брэндийн дараагийн арван жилийг тодорхойлох шинэ эхлэл юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!