Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Парисын Их Дуулгаар эхэлнэ. Ирэх хоёрдугаар сарын 7-ноос 8-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсаас 15 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Одоогоор 61 улс өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн байна.
Зохион байгуулагч Францаас эрэгтэй 17, эмэгтэй 23 тамирчин хүч үзэх бол БНХАУ-аас 28, БНСУ 26, Бразил 23 хүний нэр өгчээ.
Япон зэрэг зарим орноос оролцох тамирчдын тоо тодорхойгүй байгаа аж.
Харин манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй найман тамирчин хүч үзнэ. Тодруулбал
нар хүч үзэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!