Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.01.12/ байдлаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд нэг, Алаг-Эрдэнэ суманд хоёр, нийслэлийн Багануур дүүрэгт нэг буюу нийт дөрвөн удаагийн мөс цөмөрсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дуудлагын дагуу тухайн газар, хэлтсийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, автомашинуудыг татан гаргасан бол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хөвсгөл нуурт өчигдөр /2025.01.11/ цөмөрсөн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 25-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн байна. Иймд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!