Уншиж байна ...

Энхтайвны гүүрийг өргөтгөх, хүчитгэх ажлын зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээнд ₮1.5 тэрбумыг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 8 цаг 45 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1958 онд БНХАУ-ын тусламжаар барьсан Энхтайвны гүүрийг энэ онд өргөтгөж, хүчитгэхээр болоод буй.

Тус гүүрийг өргөтгөх, хүчитгэх ажлын зураг, төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний нийт төсөвт өртөг ₮1.5 тэрбум төгрөг бөгөөд энэ онд дамжуулах төсвийг 397.3 сая төгрөгөөр баталжээ. 

зураг
 
зураг
 

Гүүрний зураг төсвийг боловсруулах тендерт "ДБЭТ" компани шалгараад байгаа юм. 

"ДБЭТ" компанийн ерөнхий инженер Э.Тодгэрэл "Энхтайвны гүүр нь Т хэлбэрийн дам нуруу, өлгөмөл дам нуруутай бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй буюу муу гэсэн дүгнэлт гарсан. Явган хүний зам нь доогуураа хөндий.

Гүүрэн дээгүүр суудлын автомашин, нийтийн тээврийн автобус зорчиход аюулгүй. Гүүр динамик хөдөлгөөн буюу чичиргээнд байдаг тул 30-40 тоннын даацын машин явбал дийлэхгүй, эвдэрнэ.

Уг гүүрийг ус эвдэж байна. Их засвар хийхдээ өндөр зэрэглэлийн ус тусгаарлагч угсарч, 15-20 жилийн баталгаа өгөхөөр зургийг боловсруулж байна" хэмээн мэдээлж байв.