Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Энхтайвны гүүрэн дээгүүр хүнд даацын машин явбал эвдэрнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энхтайвны гүүрийг ирэх онд шинэчлэхээр болсон тухай өнөөдөр мэдээллээ. Энэ үеэр тус гүүрийг шинэчлэх их засварын зургийг боловсруулж байгаа "ДБЭТ" компанийн инженер гүүрний одоогийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

"ДБЭТ" компанийн ерөнхий инженер Э.Тодгэрэл "Энхтайвны гүүр нь Т хэлбэрийн дам нуруу, өлгөмөл дам нуруутай бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй буюу муу гэсэн дүгнэлт гарсан. Явган хүний зам нь доогуураа хөндий.

Гүүрэн дээгүүр суудлын автомашин, нийтийн тээврийн автобус зорчиход аюулгүй. Гүүр динамик хөдөлгөөн буюу чичиргээнд байдаг тул 30-40 тоннын даацын машин явбал дийлэхгүй, эвдэрнэ.

Уг гүүрийг ус эвдэж байна. Их засвар хийхдээ өндөр зэрэглэлийн ус тусгаарлагч угсарч, 15-20 жилийн баталгаа өгөхөөр зургийг боловсруулж байна. Энхтайвны гүүрний насжилт 15-20 жилээр уртасна гэж тооцоолсон.

Зураг төсвийг боловсруулсны дараа гүүрийг засварлах компанийг сонгон шалгаруулах байх" хэмээв.

Фото: Энхтайвны гүүр

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг