Ариг банкны хадгаламжийн аяны VI шатны урамшууллын эзэд тодорлоо!
"Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой" хадгаламжийн урамшуулалт аяны 6-р шатны /08.01-08.31/ урамшууллын эзэд 2025.09.09-нд урамшууллаа гардан авлаа
Энэ удаад нийт 66 урамшууллын эзэд тодорсон бөгөөд:
- Хосоороо гадаадад аялах эрхийн эзэн 1 харилцагч
- 1 сая төгрөгийн урамшууллын эзэн 3 харилцагч
- 500,000 төгрөгийн урамшууллын эзэн 5 харилцагч болон уламжлал ёсоор сүүлийн 4 орон нь таарсан харилцагчдыг тодруулахад 57 харилцагч 50,000 төгрөгийн эзэн тус тус боллоо.
VI шатны супер урамшуулал Турк улсаар хосоороо аялах эрхийн эзнээр тодорсон Т.Цэнд-Аюушийн ээж С.Догсомын сэтгэгдэл:
“Саяхан хадгаламж нээсэн хэр нь ингээд азтан болчихсон байдаг. Хүүхдүүд маань гадаадад амьдардаг юм л даа. Энэ зун Монголдоо ирээд буцахдаа Ариг банкийг сонгон хадгаламж нээлгээд л бэр охин маань азтан болчихлоо. Ердөө 8 сард л нээлгэсэн шүү дээ. Аз гэдэг чинь ирэх хүндээ ирдэг л юм байна. Би чинь бараг өмнөөс нь баярлаад уйлах гээд байгаа юм биш үү ххэ. Одоо тэднийхээ өмнөөс Турк улсын хотуудаар зээ хүүтэйгээ аялна гэхээр их сэтгэл хөдөлж байна”.
VI шатны урамшууллын 1,000,000 төгрөгийн эрхийн эзнээр тодорсон Х.Мөнхзулын сэтгэгдэл:
“Сургалтдаа сууж байсан чинь гэнэт залгаад азтан боллоо гэдэг мэдээг сонсоод ганцаараа бараг л орилсон. Ээж аавтайгаа ч энэ баярт мөчөө хуваалцаад бөөн баяр болсон. Миний хадгаламжийг ээж маань судалж байгаад өндөр хүүтэй болохоор нь нээж өгч байсан юм. Азтан болсондоо маш их баяртай байна. Үеийн залуустаа хандаж хэлэхэд хадгаламжтай байна гэдэг ирээдүйд их хэрэгтэй шүү дээ, тиймээс болж өгвөл хадгаламжтай болохыг зөвлөж байна” хэмээлээ.
Та Ариг банкны Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан хотод байрлах салбар нэгжид 50,000₮-өөс дээш дүнгээр өөрт тохирох хадгаламжийн бүтээгдэхүүнүүдээс сонгон жилийн 14-16.5 хувь хүртэлх өндөр хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэн урамшуулалд оролцон сар бүрийн урамшууллын эзэн болохоос гадна супер шагнал буюу 100 сая₮-ийн эзэн болох боломжтой юм. Мөн төрсөн өдөр нь тохиож буй харилцагч бүрд нэмж 5 урамшууллын эрх бэлэглэх юм.
“Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:
- 24 цагийн туршид 7070-1001 дугаар
- 100say.arigbank.mn сайт
- www.arigbank.mn/mn сайтаас болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод байрлах Ариг банкны салбаруудаас аваарай.
ХАДГАЛАМЖИЙН ӨГӨӨЖӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ | АРИГ БАНК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

