ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл хотод тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 24 удаагийн үйлдлээр 57 ширхэг тарваганы мах илрүүлж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд устгуулахаар шилжүүлжээ. Эдгээр зөрчилд 17,100,000 төгрөгийн торгууль, амьтны аймагт учруулсан хохирол, нөхөн төлбөрт 46,740,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Тарваган тахал нь хавар дөрөвдүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, аравдугаар сарын дунд үеэс эхлэн намжмал байдалд ордог.

Тарвага агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол хувь хүнийг 150,000, хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна. 

зураг
 

Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу зургаан тохиолдол батлагдаж нас баралтын түвшин хамгийн өндөр байжээ.