Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тарвага агнах, тулам бэлдэх, тэдгээрийг хот суурин руу дамжуулах үйлдэл гаргахгүй байхыг АНХААРУУЛАВ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл Мэндийн Яамнаас өнөөдөр нэгдсэн мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь буюу 444,000 метр квадрат талбай тарваган тахлын голомттой байна. 

Өөрөөр хэлбэл 28.3 хувь нь эрсдэлтэй нутаг дэвсгэр учир тарвага агнах, тулам бэлдэх, тэдгээрийг хөргөгчид хадгалах, зарж борлуулах, танил тал нөхдөөрөө дамжуулж хот суурин газар руу явуулах үйлдэл гаргахгүй байх нь зүйтэй. 

Иргэдэд анхааруулж хэлэхэд тарваган тахлын өвчлөл идэвхжиж байгаа учир тарвагатай холбоотой асуудалд анхаарал болгоомжтой хандаж, хуулиа хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. 

2005-2025 онд тарваган тахлын нийт 31 өвчлөл тохиолдол гарч байсан бөгөөд жилд дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж нас баралт 35 хувьтай байжээ.

Тарваган тахлын хүний өвчлөл 2020 онд хамгийн олон буюу зургаан тохиолдол батлагдаж нас баралт хамгийн өндөр хувьтай бүртгэгдэж байсан.

Халдвар авснаас хойш өвчний нууц үе 5-6 хоног үргэлжилдэг" гэлээ.