Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Тарваган тахал авах эрсдэл бүхий үйлдэл хийгээд өндөр халуурсан тохиолдолд тарвагатай ойртсон, идсэн гэх үнэнээ хэлэх хэрэгтэй"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд Монгол оронд 17 аймгийн 137 сумд тарваган тахлын голомттой гэж үздэг байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр сүүлийн 10 жилд тарваган тахлын нийт 20 хүний өвчлөл бүртгэгдсэнээс 9 нь нас баржээ. Тарваган тахлаар өвчилсөн хүмүүс тарвагыг агнах, өвчих үедээ шууд халдвар авсан байна. Тарваганы шүүрхий бүтээгдэхүүн идэх, тарваганы бөөс бүүрэгт хазуулах зэрэг замаар халдвар авсан байдаг аж. 

Өвчлөлийн нууц хугацаа нь 2-3 хоног, өндөр халуурах булчирхай томрох шинж тэмдгүүд эхэлж илэрдэг байна. Иймд тарваганы түүхий, шүүрхий бүтээгдэхүүн хэрэглэх болон хөдөлгөөн нь муудсан, нохой зууж ирсэн тарвагатай ойртохгүй байхыг анхаарууллаа. 

Хэрэв тарваган тахал авах эрсдэл бүхий үйлдэл хийгээд өндөр халуурсан тохиолдолд тарвагатай ойртсон, идсэн гэх үнэнээ хэлэх нь халдвар цааш тархахгүй байхад чухал нөлөөтэй гэв.