“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК захирал Б.Баатар, иргэн А.Амундра нарт холбогдох асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Авлигатай Тэмцэх Газраас мэдээллээ.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй гэх эмэгтэйн цахим сүлжээнд нийтэлсэн зургууд хоёр сарын өмнө олон нийтийн анхаарлын төвд орсон. Улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ тансаглалаас болж албан тушаалаасаа огцрон шалгуулж эхэлсэн юм.
Авлигатай Тэмцэх Газраас уг хэргийг хоёр сар гаруй хугацаанд шалгасны эцэст О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдсон хэмээн өчигдөр мэдээлсэн билээ.
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос ач дүү О.Тэмүүлэнд
Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!