ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Ирэх жил Гачууртын аманд "Найрамдал 2" олон улсын хүүхдийн зуслан байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын өмчид авсан эмнэлэг, сувилал, газрыг хэрхэн ашиглах тухай хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.

Тэрбээр "Элэг судлалын төвийг нийслэлийн өмчид авч, 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Уг төвийг Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг, уламжлалт эмчилгээний амбулатори болгох юм. Тус дүүргийн хүүхдүүдийг Хан-Уул дүүрэг рүү явуулж эмчлүүлдгийг болиулна.

Элэг судлалын төвийг дагаж ирсэн Баянзүрх дүүргийн Гачууртын амны маш том ногоон байгууламж бүхий газар дээр Найрамдал 2 нэртэй олон улсын хүүхдийн зуслан байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж, ирэх жил EPC нөхцөлөөр дөрвөн улиралд ажилладаг олон улсын хүүхдийн зусланг байгуулна. Улсын сургуулийн хүүхдүүдийг жилийн дөрвөн улиралд тус зусланд амралтаар нь англи хэлний вакуумжуулсан сургалтад хамруулах, скаут чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Зайсанд байгаа "Богд уул" сувиллыг нураах юмуу эсвэл бүтэн шинэчлэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж, агаарын бохирдол ихтэй үед төрсөн эхчүүд* эх нярайд асаргаа үзүүлдэг Эх нярайн сувилал болгож тохижуулна" гэлээ.

Иргэн Ж.Хатанбаатараас эдгээр өмчөө нийслэл хот буцааж авсан билээ.