Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд баавгай хүн рүү ойртон ирсэн мэдээлэл бүртгэгджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн тухай мэдээлэл ирснийг Нийслэлийн Байгаль Орчны Газар(НБОГ)-аас мэдэгдэв.
Иймд НБОГ-аас баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх болон араас нь дагахгүй байхыг онцгой анхаарууллаа.
Түүнчлэн иргэдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, тухайн чиглэлд аялж, зугаалахгүй байхыг анхааруулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
