НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгов.
Саяхан НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн Өмч хувьчлах комисс хуралдаж, менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нийслэлийн өмчид буцаан аваад буй. Тус эмнэлгийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгон 130 ортой, 12 төрлийн кабинет, хүүхэд, дотор, элэг судлалын чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 22 хорооны насанд хүрэгчдэд уламжлалт, мэдрэлийн хэвтэн болон үндсэн, төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 0-16 насны хүүхдийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
Салбар эмнэлгийн барилгын гадна талын хэмжилтийг хийж дээвэр болон гадна фасадын зураг хийгджээ. Дотор сантехник, цахилгаан болон агааржуулалт, дотор өрөөнүүдийн байршлын зураг төслийг Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн байрны А блокийн ерөнхий барилгын зургаар гүйцэтгэл хийгдэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|