ЛОС АНЖЕЛЕС -- (2025 оны 3 дугаар сарын 12) — Эрүүл мэнд, сайн сайхны төлөөх салбартаа тэргүүлэх компани, нийгэмлэг, платформ болсон Herbalife (NYSE: HLF) компани нь Pro2col Health ХХК (Pro2col) болон Pruvit Ventures, Inc. (Pruvit) компанийг 100% худалдан авах, Link BioSciences Inc. (Link BioSciences) компанийн 51%-ийг эзэмшихээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаа зарлав.
Pro2col нь эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг дэмжих зориулалттай дижитал аппликейшн хөгжүүлэгч компани бөгөөд тэдний хөгжүүлж буй аппликейшн хүний биометрик мэдээлэлд тулгуурлан, хувь хүнд тусгайлан эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд туслах шим тэжээлийн зөвлөмж өгөх юм. Энэхүү платформ нь хүний хэрэгцээнд нийцүүлж, эрүүл, урт наслахад туслах тайлан гаргаж өгөх зорилготой.
Link BioSciences нь ДНХ, биометрик, биомаркер болон амьдралын хэв маягийн мэдээллийг боловсруулахад өөрийн гэсэн тусгай технологийг ашигладаг үйлдвэрлэлийн компани бөгөөд Pro2col-оос мэдээлэл авч, хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцүүлэн, шим тэжээлийн идэвхт бүтээгдэхүүн боловсруулах юм.
“Pro2col компанийн дижитал технологи болон Link BioSciences компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг эзэмшиж, хөшүүрэг болгон ашигласнаар Herbalife нь хүн тус бүрд тусгайлан үйлчлэх эрүүл мэнд, шим тэжээлийн платформоор дамжуулан Бие Даасан Гишүүддээ үйлчлүүлэгчдийн хүрээллийг тэлэх онцгой боломжийг олгох юм” хэмээн Herbalife компанийн Ерөнхийлөгч, ирээдүйн Гүйцэтгэх захирал Стефан Гратциани онцоллоо. “Эдгээр хөрөнгө оруулалт нь бизнесээ орчин үетэй хөл нийлүүлэх бидний тэмүүлэлд хурд нэмээд зогсохгүй Дэлхийд тэргүүлэх эрүүл мэндийн нийгэмлэг, платформ болоход туслах бизнесийн загвартаа ямар итгэлтэй байгааг харуулж байна.”
Pro2col платформын бета хувилбар нь 2025 оны гуравдугаар улиралд бэлэн болж, АНУ-д Herbalife-ын сонгогдсон зарим гишүүдэд туршиж үзэхэд нээлттэй болно гэсэн хүлээлттэй байна. АНУ-д албан ёсны нээлт 2025 оны дөрөвдүгээр улиралд хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд 2026 оноос эхлэн нэмэлт зах зээлүүдэд нээлтээ хийнэ.
Pruvit нь патентлагдсан кетон идэвхт бүтээгдэхүүнээрээ шууд борлуулалтын зах зээлд тэргүүлэгч юм. Уг компанийг худалдан авснаар Herbalife компанийн бүтээгдэхүүний нэр төрөл шинэ ангиллаар баяжиж, эрүүл мэнд, сайн сайхныг эрэлхийлэх үйлчлүүлэгчдийн сонирхлыг илүү сайн татах хосгүй бүтээгдэхүүнийг санал болгож чадна. Pruvit нь одоогийн эзэмшилдээ хоёр хүртэлх жилийн хугацаанд бие даан үйл ажиллагаагаа явуулна. Энэ шилжилтийн хугацаанд Pro2col платформ болон алсын хараагаа Дэлхийд танилцуулах зорилгоор Herbalife компани кетон бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргах боломжтой.
Хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар улиралд эцэслэхээр төлөвлөж байгаа ба ойролцоогоор 25-30 сая долларын өртөг төсөвлөж байна. Үүн дээр ирээдүйн гүйцэтгэлд үндэслэсэн нөхцөлт төлбөр нэмэгдэнэ.
Үүнээс гадна, Herbalife нь компанийн урт хугацааны түнш, Дэлхийн хөлбөмбөгийн домог болсон од Кристиано Роналдотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Роналдо нь Pro2col платформыг хөгжүүлэхэд зөвлөхөөр ажиллана. Олон жилийн туршид шим тэжээл болон тамирчдын гүйцэтгэлд ихээхэн анхаарч ирсэн тэрээр энэхүү үүрэгт хамгийн тохиромжтой хүн юм.
Кристиано Роналдогийн хэлснээр “Арав гаруй жилийн туршид түншилж ирсний хувьд Herbalife компанитай дараагийн эрин үед хамт алхахаар болсондоо баяртай байна. Дээд зэргийн чанартай шим тэжээл, сайн сайхны төлөөх шийдлүүдийг Дэлхийд санал болгох бидний хамтын тэмүүллийг баталсан алхам боллоо.”
Ноён Гратцианигийн хэлж буйгаар “Herbalife компани нь 45 жилийн туршид эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг тэтгэх зориулалттай шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүнүүд болон амжилттай бизнес эрхлэх боломжийг санал болгосоор ирсэн. Бид Herbalife-ыг өсөлтийн шинэ шатанд авчрах эдгээр худалдан авалтыг хийж, Кристиано Роналдотой дараагийн түвшинд хамтран ажиллах болсондоо баяртай байна”
Herbalife компанийн тухай
Herbalife (NYSE: HLF) нь 1980 оноос хойш гайхалтай шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд болон Бие Даасан Гишүүддээ зориулсан бизнес боломжоороо дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчилсөөр ирсэн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх тэргүүний компани, нийгэмлэг болон платформ юм. Компани нь шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүнүүдийг хувиараа бизнес эрхэлж буй Бие Даасан Гишүүдээрээ дамжуулан Дэлхийн 90 гаруй улсад үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Бие Даасан Гишүүд нь үйлчлүүлэгчдэдээ амьдралаас хамгийн сайхан бүхнийг мэдрэх боломжийг олгох зорилгоор илүү эрүүл, илүү идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд нь туслах ганцаарчилсан зөвлөгөө өгч, хамт олон, нийгэмлэгийн дэмжлэгийг бүрдүүлж өгдөг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ir.herbalife.com сайтаар зочилно уу.
Pro2col Health ХХК, Pruvit Ventures, Inc. ба Link BioSciences Inc-ийн тухай
Pro2col нь эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг дэмжих зориулалттай дижитал аппликейшн боловсруулагч компани бөгөөд тэдний боловсруулж буй аппликейшн хүний биометрик мэдээлэлд тулгуурлан, хүн бүрийн хувьд тусгайлсан эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд туслах шим тэжээлийн зөвлөмж гаргаж өгөх юм. Энэхүү платформ нь хүний хэрэгцээнд нийцүүлж, эрүүл, урт наслахад туслах тайланг хүргэх зорилготой.
Pruvit нь патентлагдсан кетон идэвхт бүтээгдэхүүнээрээ шууд борлуулалтын зах зээлд тэргүүлэгч юм. Pruvit Дэлхийн 37 улсад 100 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйл ажиллагаагаа явуулдаг ба ойролцоогоор 19,000 идэвхтэй бие даасан дистрибьютортай. Дэлгэрэнгүйг www.pruvit.com сайтаас.
Link BioSciences нь ДНХ, биометрик, биомаркер болон амьдралын хэв маягийн мэдээллийг боловсруулахад өөрийн гэсэн тусгай технологийг ашигладаг үйлдвэрлэлийн компани юм.
Хэвлэл мэдээллийн асуудлаар холбоо барих:
Тиен Хо
Дэлхий дахины компанийн харилцаа холбоо хариуцсан дэд ерөнхийлөгч
thienh@herbalife.com
Хөрөнгө оруулалтын асуудлаар холбоо барих:
Эрин Баняс
Хөрөнгө оруулагчтай харилцах албаны дарга, дэд ерөнхийлөгч
erinba@herbalife.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!