Уншиж байна ...

АНУ-ын ерөнхийлөгчид Путиний бэлэглэсэн хөргийг Оросын зураач анх удаа нийтэд үзүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Трампын тусгай элч Стив Виткоффыг хүлээж авч уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Путин нэгэн өвөрмөц бэлгийг АНУ-ын ерөнхийлөгчид дамжуулан илгээж байв.

Энэ нь Оросын алдартай зураачдын нэгээр захиалж зуруулсан ерөнхийлөгч Дональд Трампын хөрөг байжээ.

Путин “маш гоё хөрөг” өгсөн, Трамп түүнийг нь "ихэд таалсан" тухай Виткофф сүүлд хэвлэлд ярьж байв.

Гэхдээ хөргийг хүмүүст огт үзүүлээгүй юм.

Тэгвэл CNN агентлаг өчигдөр Оросын зураач Никас Сафроновоос энэхүү бүтээлийнх нь зургийг олж авснаа нийтэд үзүүлсэн байна.

Хөрөг дээр 2024 оны долдугаар сард Пенсильвани мужийн Батлерт болсон сонгуулийн кампанит ажлын үеэр гарсан Трампын амь насанд халдах оролдлогыг дүрсэлжээ.

зураг
 

“Амь насанд халдах оролдлогын үеэрх түүний цус, сорви, эр зоригийг харуулах нь миний хувьд чухал байсан. Тэр үүнээс айлгүйгээр Америкийн эв нэгдлийг сэргээж, алдсан бүх зүйлсээ буцааж авахын төлөө итгэл төгс байгааг өргөсөн гар нь харуулж байгаа юм” гэж Сафронов бүтээлээ тайлбарласан байна.

Тэрбээр өмнө нь Пап Франциск, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хөргийг Кремлийн захиалгаар зурж байжээ.

Трампын хөргийг зуруулахаар хүмүүс ирж уулзахдаа хэн захиалж буйг нууцалсан ч Кремлиэс гэдгийг гадарласнаа Сафронов ярьсан байна.

Тиймээс тэр хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах гэж байгаагаа ойлгоод ямар ч үнэ төлбөргүй зурж өгсөн гэнэ.

Харин сүүлд Путин өөрөө түүнтэй холбогдож, зурсан хөрөг нь Орос, АНУ-ын харилцааг сайжруулахад чухал алхам болсныг нь дуулгаж байжээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ХАХА
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа