Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийн засвар арчлалтын хөрөнгийг нийслэлийн Замын сангаас гаргадаг байна. Сүүлийн жилүүдэд замын эдгээр эд ангиудын эвдрэл, гэмтэл нэмэгджээ.
Гол болон туслах гудамж замуудын тэмдэг, тэмдэглэгээний засвар, арчлалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж ирсэн бөгөөд 2024 оноос эхлэн тендер шалгаруулан гүйцэтгүүлдэг болжээ.
Авто замын эд ангиудын эвдрэлийг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр засдаг учраас жолооч нар гамтай хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг НЗДТГ-аас уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!