Б.Батхуяг: Эцэг эхчүүд хүүхдийнхээ гар, хөлийн судсанд зүүний ором бий эсэхийг шалгаж байгаарай

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл танилцуулсан.

Өгсөн мэдээллээс үзвэл мансууруулах бодисыг өсвөр насны хүүхдүүд хэрэглэсэн тохиолдол нэлээд гарсан байна. Хамгийн багадаа 13 настай хүүхэд мансууруулах бодис хэрэглэжээ. Иймээс эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ хөл, гарын судсыг ажиглаж зүү тариурын ур мөр байгаа эсэхийг шалгаж үзэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас зөвлөлөө. 

Тус газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг "14-өөс дээш насны хүүхэд Монгол Улсын Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Өнөөдрийн байдлаар 69 хүүхэд мансууруулах бодис хэрэглэж, зөрчлийн болон эрүүгийн хэргээр ял шийтгэл, хариуцлага хүлээсэн.

Хүүхдүүд бие биедээ буруу мэдээлэл өгөх, бусдыгаа уруу татах, шахалтад оруулах байдал их байна. Тухайлбал "Чи хэрэглэхгүй ганцаараа үлдээд биднийг цагдаад барьж өгөх гэж байна уу" гэж шахалтад оруулах, "Чамтай найзалж нөхөрлөхгүй" гэж гадуурхсан байдалд оруулж хэрэглүүлж байна. 

Энэ тохиолдолд хүүхэд, оюутан залууст мансууруулах үйлчилгээтэй ургамлын хор аюул, хуулийн хариуцлага, бусдын нөлөө ятгалгад автахгүй байх сургалт, соён гэгээрлийн ажлуудыг тогтмол явуулдаг. 

Хамгийн чухал нь хүүхдэд хараа хяналт тавих ёстой эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтнууд энэ талын мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Хүүхдэдээ хор уршгийг нь хэлж өгч чаддаггүй, оюутан хүүхэд залуус нь хэрэглээд ирсэн тохиолдолд ямар шинж тэмдгээр хэрэглэсэн гэдгийг таньж, хаана хандаж тусламж үйлчилгээ авахаа мэдэхгүй байна. Иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх, нийтээр нь мэдлэгтэй болгох чиглэлээр "Анзаар-2" арга хэмжээг зохион байгуулж байна" гэв.

Өмнөх аяны үр дүнгийн талаар тэрбээр "Эцэг эхчүүд хөрөнгө мөнгөтэй хүн хэрэглэдэг гэж ойлгодог байсан. Одоо бол иргэд мэддэг болсон. Монгол Улсад бүртгэгдэж буй энэ төрлийн гэмт хэргийн 70 хувь нь 11 аймгийн нутагт 5,000 га газарт ургаж буй каннабисын төрлийн ургамлыг түүж бэлтгэх, худалдан борлуулахтай холбоотой байдаг. Дотооддоо байгальд байгаа зүйлийг түүж бэлтгэдэг байгаа учраас хүүхдэдээ хараа хяналт тавья гэх ойлголттой болсон.

Харин үлдсэн 30 хувь нь гадаад улсаас оруулж ирсэн синтетик төрлийн бодистой холбоотой. Иргэд хүнээс дайвар ачаа авахгүй байх, дайвар ачааг үзэж шалгалгүй авбал хууль бусаар улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн хэрэгт холбогдох юм байна гэдэг мэдээллийг авч байгаа" гэв.

Түүнчлэн хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж буй хүмүүсийг үзэж, сонсохгүй, хүүхдэдээ харуулахгүй байхад анхаарахыг зөвлөсөн юм. Гаднын улсад мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон олны танил хүн дахиж хэвлэлийн өмнө гардаггүй байтал манай улсад бол нэвтрүүлэгт оролцоод, Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдын болон байгууллагын нэр хүндэд халдан гутаан доромжлоод байна хэмээн тэрбээр шүүмжилж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг