Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол загварын автомашинтай мөргөлдсөн осол гарснаар хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан. Үүний улмаас долоон хүний амь нас эрстэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм.
Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн сард эхлэхээр товлогдсон боловч шүүгчийн шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшилж байв.
Тус хэргийг дэнслэх шүүгчийн давхацсан шүүх хурал буюу "Ногоон автобус"-ны гэх хэргийн хурал өнгөрсөн долоо хоногт дууссан. Тиймээс Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 22-нд эхлэхээр тов гарчээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд "Дашваанжил" ХХК-ийн удирдлага Н.Б, тухайн компанийн жолооч Н.Р нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас
Улмаар "Дашваанжил" ХХК-ийн удирдлага болон ажилтныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор 18.8 тэрбум төгрөг учирсан талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!