Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дүнжингаравын уулзвар орчимд гарсан галын осолд өртөн эмчлүүлж байсан нэг иргэн нас баржээ

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 1 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө болсон ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болсон. 

Үүний улмаас галд өртөж, биеийн байдалд нь маш хүнд байсан нэг иргэн нас баржээ. 

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс "2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчим гарсан галын ослын улмаас ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 80-90 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан нэг үйлчлүүлэгч нас барсан. 

Анх галын ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн нийт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас дөрвөн иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтад шилжүүлсэн байна.

Улмаар тус салбар эмнэлгийн Түлэгдлийн төвийн тасагт биеийн байдал дунд буюу тогтвортой байгаа дөрөв, Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд болон маш хүнд оноштой зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан. 

Одоо тус Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд таван хүн байгаагаас биеийн байдал маш хүнд оноштой хоёр хүн байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс дээрх нас барсан үйлчлүүлэгчийн нэр болон насыг хэлэх боломжгүй" гэж мэдээллээ.

УОК-оос мэдээлснээр түлэгдэж нас барсан иргэн 19 настай байжээ.