ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас ₮5.4 тэрбумын хохирол учирсан нь тогтоогдлоо

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сард гарсан галын хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж буй.

Ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 60 орчим дүгнэлтийг гаргуулжээ.

Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Одоо хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг прокурорын байгууллагаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.121] 2024/6/13
Хариуцлагагүй бүх шатныхаа хүлээх ёстой тэр замаар аюултай тээвэр явуулах зөвшөөрөл өгсөн зам тээврийн яав, тарчик талбай газар зохион бууралт газ тээвэрлэсэн компани барилга байгууламжийн төлөвлөлтгүй байдлыг зөвшөөрсөн хүлээн авсан яамдууд гэхчиожн
0 | 0 Хариулах
Уншигч [59.153.113.239] 2024/6/13
газын компани хариуцлагагүй хайхрамжгүй сэтгэлгүй ажилладагаараа хариуцлагаа хүлээж нөхөн төлбөр төлөх ёстой
0 | 0 Хариулах
ulsiin mungiig hairlah heregtei [103.168.34.51] 2024/6/13
ulsaas mungu garguulj bolohgui shuu ! ard tumen eserguutsej bna !!!!
1 | 1 Хариулах
Сайн ажилладаг [122.201.31.55] 2024/6/13
Барагдуулдаггүй ээ
0 | 1 Хариулах
Зочин [223.19.152.215] 2024/6/12
Ард иргэдийн хохирлыг барагдуулах байх тээ
2 | 2 Хариулах
1 [202.131.227.82] 2024/6/12
Хурдан ажил хэрэг болгоочээ
2 | 2 Хариулах
Зочин [203.98.77.114] 2024/6/12
Энэ нээрээ Монголд хэрэг яаж удаан шийдэгдэж залхааж алга болдгийн тод жишээ явж байнаа,
6 | 1 Хариулах
Зочин [192.82.64.251] 2024/6/13
Битгий шаагаад бай лалараа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.148] 2024/6/12
Тэгээд хурдан хохирлыгнь барагдуулаад засвар үйлчилгээгнь хийж өгөлдөө. Хагас жил болчлоо.
6 | 3 Хариулах
Зочин [202.55.188.122] 2024/6/12
5тэрбумын асуудлыг шийдэж чадахгүй байж 5их наядын малын бодлого явуулдаг
3 | 1 Хариулах
зочин [202.21.104.98] 2024/6/12
дашваанжилын захирал гэгдэх тэр хужаа алан бомбоог баривчлах хэрэгтэй
1 | 2 Хариулах
Зочин [103.57.94.222] 2024/6/12
Buruutai huvi hun company hariutslaga huleeh yostoi Dashvaanjil hemeeh
3 | 1 Хариулах
ОРК МОРК ДОО Ч БИШ [202.9.46.190] 2024/6/12
гэхдээ үнэндээ та нарын асуудлыг мэдэхгүй юм даа
0 | 0 Хариулах
ОРК МОРК ДОО Ч БИШ [202.9.46.190] 2024/6/12
26 Р ХОРОО БИЛЭЭ ҮҮ. МЭДЭХГҮЙ ЮМ ДАА. ТАНАЙ ХОРООНД ЧИНЬ АСУУДАЛ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
1 | 0 Хариулах
Зочин [203.91.119.170] 2024/6/12
Яасан дуусдаггүй мөрдөн шалгах ажиллагаа вэ
1 | 1 Хариулах
munhjinguur tuluul [59.153.115.225] 2024/6/12
paadaichaad mungutei geed l bdiin blee ardiin nuruu teniine
0 | 0 Хариулах