Туулаагүй л бол тээр тэнд сонсогдох элдэв өвчлөлийг бид биед шинж тэмдэг илрээгүй л бол тусахгүй юм шиг төсөөлдөг. Тэгээд гэнэт “Яагаад ийм болчхов оо?” гэх халаглах тохиолдолд их. Гэвч өвчин гэдэг зүйл хийсэж ирдэггүй. Хашхирч байхад нь бид тоодоггүйн улмаас хүндрэх эрсдэлээ улам нэмэгдүүлчихсэн байх нь бий. Ийм ч учраас сүүлийн жилүүдэд халдварын бус буюу амьдралын хэв маягаас үүдэлтэй эрсдэлт өвчлөлийн тоо нэмэгдэж байгааг та илүүтэй их дуулах болсон.
“Би уг нь шинжилгээ өгч байсан” гэж та бодож байж болох ч урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ гэдэг зөвхөн нэг удаагийнх байдаггүй. Өөрөөр хэлбэл бид эрсдэл байгааг мэдсэн, эмчилгээ хийлгэсэн, гэхдээ дахин хянаагүй, эмчилгээ нь үр дүнгээ өгсөн эсэхийг ч мэдэхгүйгээр эм, тарианд эрүүл мэндээ даатган, бүрэн найдсан байдаг.
Иймд жилдээ 1-2 удаа эрт илрүүлэгт тогтмол орохыг зөвлөдөг хөгжингүй орнуудын жишиг байдаг нь таны эрүүл мэндийн өөрчлөлт, өвчлөл, эмчилгээний үр дүнг тодорхой тогтвортой хянаж үзэх зорилготой юм. Нөгөө талаараа энэ бол эрүүл мэндийн соёл.
Эрүүл буюу биед ямар нэг зовуурь, шинж тэмдэг илрээгүй хүмүүст эрт илрүүлгийн шинжилгээ хийдэг. Энэ нь таны биед илрэх эрсдэлийг эрт үе шатанд тодорхойлоход чухал бөгөөд цаашлаад эмчилгээг илүү үр дүнтэй болгодог.
Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах 3 шалтгаан:
Та өөрийн эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлгийн шинжилгээнд жилдээ 2 удаа хамрагдаж хэвшээрэй.
NURA төвд шинжилгээний цаг захиалахыг хүсвэл 7588-7588 утсаар болон www.nura.mn вэбсайтаар хандах боломжтой.
Фэйсбүүк хуудсаар зочлох: NURA MONGOLIA