"The MongolZ" баг "PGL Bucharest 2025" тэмцээнд дахин хожигдох эрхгүй боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "PGL Bucharest 2025" тэмцээн Румын улсын Бухарест хотод зохион байгуулагдаж байна. 

1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа юм. Энэ тэмцээнд оролцох 16 баг тойргийн журмаар тоглоно. Нэг баг нийт таван удаа тоглох эрхтэй. Түрүүлж гурван удаа хожсон найман баг нь Playoffs шатанд шалгарна.

Манай улсын багийн хувьд өчигдөр тойргийн шатны эхний тоглолтоо Францын "3DMAX" багтай хийж, 1:2 онооны харьцаатай ялагдсан. Үргэлжлүүлэн хоёр дахь тоглолтоо өнөөдөр Польшийн "Betclic Apogee Esports" багтай хийж, 0:2 онооны харьцаатай хожигдлоо. "The MongolZ"-ийн хувьд Польшийн багтай анх удаа оноолт таарч тоглосон нь энэ байв.

Ийнхүү тэд нийлбэр дүнгээр хоёр ялагдсанаар тойргийн шатанд дахин хожигдох эрхгүй болж байна. Хэрэв гурав дараалан хожил байгуулж чадвал энэхүү тэмцээний шөвгийн найм буюу Playoffs шатанд шалгарна. 

"PGL Bucharest 2025" тэмцээнд түрүүлбэл багт болон тоглогчдод 400 мянган ам.долларын шагнал өгөхөөр зохион байгуулагчид төсөвлөжээ. Харин хоёрдугаар байрт шалгарсан багт нийт 187,500 ам.доллар, гуравдугаар байрт 150,000 ам.доллар хүртээх юм.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг