Төв талбайн асар дотор циркийн уран бүтээлчид тоглолтоо иргэдэд үнэ төлбөргүй үзүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын 16-н буюу Лхагва гарагаас дөрөвдүгээр 22-ны өдрүүдэд төв талбайн асар дотор циркийн өдрүүд зохион байгуулагдана гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Энэ үеэр “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын тэмцээнүүдийн Гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч оролцох юм байна.

Тоглолт өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт үнэ төлбөргүй болж, уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд үзүүлэхээр бэлтгэжээ.

Үзүүлбэрүүдээс онцолбол сургуулилалттай сармагчин, пони морь, уран нугаралт, илбэ, цагариг, жонглёр, шидэх банзнаас үсрэх, ролик, тэнцвэр зэрэг байна.  

Улаанбаатар хотын циркийн өдрүүдийн хөтөлбөр:

зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг