Buren Score Солонгосын №1 зээлийн мэдээллийн сан KCB-тай хамтарч эхэллээ
Бүрэн скор зээлийн мэдээллийн сан нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Солонгосын зээлийн мэдээллийн сан (Korea Credit Bureau)-тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Ингэснээр, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд байгаа газраасаа “Бүрэн Оноо”-гоо ашиглан БНСУ-ын банк, санхүүгийн байгууллагаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Энэхүү үйл явдал нь Монгол улсын зээлийн мэдээллийн салбарын хөгжлийг хурдасгах томоохон алхам болж буйгаас гадна хоёр улсын хоорондын найрсаг харилцааг дэмжсэн хамтралуудын нэг юм.
Korea Credit Bureau нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд БНСУ-ын хамгийн анхны Зээлийн Мэдээллийн Сан бөгөөд өдгөө тус улсын зээлийн салбарын тулгуур суурь болж, зээлийн өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид байгууллагуудын эрсдэлийг бууруулах чадавхыг сайжруулсаар байна.
Бүрэн скор ЗМС нь 2021 онд үүсгэн байгуулагдсан Монголын анхны зээлийн мэдээллийн сан бөгөөд Монгол улсад анх удаа зээлийн оноо, зээлжих зэрэглэлийн оноонуудыг хөгжүүлж, нэвтрүүлсэн туршлагатай финтек байгууллага юм.
Бүрэн скор ЗМС нь санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, зээлийн мэдээллийн хар жагсаалтыг халж зээлийн оноонд шилжүүлэх, зээлийн эрсдэлийн үнэлгээг илүү үр дүнтэй, зардлыг бууруулсан шийдлийг банк, санхүүгийн салбарт нэвтрүүлж улмаар зээлийн хүүг бууруулах зорилготой ажилладаг бөгөөд уг зорилгынхоо хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтарч байгаагийн нэг нь энэхүү хамтрал болж байна.
Апп татах: qrco.de/BurenScore
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

