"Монгол Улс өмнө нь менежментийн төлбөрт гурван давхар төлбөр төлдөг байсныг нэг болгосон. Мөнгөн дүнгээрээ 50% буурсан"
Монгол Улсын Засгийн газраас "Рио Тинто" групптэй хийсэн хэлэлцээрийн хүрээн дэх менежментийн төлбөрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Менежментийн төлбөрийг буруугаар тайлбарласан зүйлс явж байна. Монгол Улс өмнө нь менежментийн гурван давхар төлбөр төлдөг байсан. Тэр бүх төлбөр нь нийлээд 10 хувьд хүрдэг байсан. Иймд саяны хэлэлцээрээр үндсэн менежментийн төлбөрийг 3.95% болгож бууруулсан. Мөн нэмэлт хоёр төлбөрийг шууд тэглэж байхгүй болгосон. Үр дүнд нь $2.2 тэрбумын зардлыг хэмнэж, $1.5 тэрбумын эерэг Монгол Улсад ирэх өгөөжийг нэмэгдүүлсэн. Мөнгөн дүнгээрээ бол 50% буурсан" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

