"Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам болон 1,700 автомашины зогсоолын ажлыг гүйцэтгэж байна"
Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр Тоньюукукийн авто замаас Нийслэлийн аялал жуулчлалын цогцолбор газар хүртэлх 5.6 километр авто зам, 1,700 автомашины зогсоолын ажлыг "Чамбай зам" ХХК гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлэв.
Тоньюукукийн цогцолборын авто замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам нь хоёр эгнээтэй, хоёр талдаа хөвөөтэй, үерийн далан, гурван байршилд зам доогуур ус зайлуулах хөндлөн хос хоолой баригдаж байгаа аж.
“Playtime Festival 2026” наадам долоодугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






